Өнгөрсөн долоо xоногт 92 гал түймрийн дуудлага иржээ
Энэ сарын 4-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд хоёр настай эмэгтэй хүүхдийг 24 цаг ганцааранг нь гэрт нь цоожлон үлдээсний улмаас хүүхэд осголтын байдалтай хүнд гэмтжээ. Одоогоор хохирогч болох хоёр настай хүүхэд тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Урьдчилсан байдлаар тухайн хоёр настай хүүхдийг асран хамгаалагч нь хараа хяналтгүй цоожилж үлдээсэн гэдгээ хүлээжээ. Бага насны хүүхдийг мэдсээр байж эрсдэлтэй, аюултай байдалд үлдээж эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан асран хамгаалагчийг нь цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ.