Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Отгонцэцэг нараар ахлуулсан ажлын хэсэг нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газарт хяналт-шинжилгээ хийж байна.
Ажлын хэсэг уг шалгалтаараа шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах, шүүхийн хүний нөөцийг удирдах болон төсөв санхүү, дэд бүтцийг удирдах, нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах чиглэлээр хяналт-шинжилгээ хийж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх юм.
Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Отгонцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт ажиллана.
Харин шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Сайнхишигээр ахлуулсан ажлын хэсэг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар болон Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газар, Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт хяналт-шинжилгээ хийх юм. Ажлын хэсгүүд энэ сарын 06-аас 22-ыг хүртэл дээрх шүүхийн тамгын газруудад ажиллах юм.