Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс "Тэтгэврийн зээлийг тэглэх Ерөнхийлөгчийн санаачилгыг АН-ын зөвлөл дэмжиж байгаа тухай мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын үеэр тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ: Газрын баялгийг ард түмэндээ тэгш, хүртээмжтэй, өгөөжтэй хүртээх ёстой. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдлаа маш сайн тооцоолох ёстой. Засгийн газрын өр болон татвар нэмэгдэх ёсгүй. Мөн уул, уурхайн орлогоороо иргэдийн зээлийг тэглэх гэж буй бол 2020 оны төсвийг эргэн харах хэрэгтэй" гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэлэхдээ:
-Иргэдэд орд газруудын тодорхой хувийг эзэмшүүлэх юм бол Монголын иргэн зээлтэй, зээлгүй бүгд тогтвортой ашиг ордлогтой болох, ашиг хүртэх боломж бүрдэнэ. Иймээс энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж багц хуулийг боловсруулсан. Энэ хуулиа нийт иргэдийн дунд санал асуулгаар баталгаажуулна.
Мөн ирээдүйн “Өв сангийн тухай” хууль байгаа. Өнөөдөр тэр хууль нийгмийн шаардлагад нийцэхгүй байгаа. Тйим учраас “Баялгын сангийн тухай” хуулийг УУХҮЯ-тай хамтран боловсруулсан. Удахгүй Засгийн газарт өргөн барих гэж байна. Энэ жилээс эхлэн “ирээдүйн өв сан”-д орлого орж эхэлсэн. Үүнээс өмнө бол дандаа хасах данстай явсаар ирсэн. Үүнээс хойш төсөвийн дутууг нөхдөг байх ёсгүй. Энэ бол жинхнээсээ нийт иргэдэд өгөөжтэй байх ёстой. Тус санд хуримтлагдсан мөнгийг сангийн хуулиараа тодорхой хэсгийг нь ирээдүйд хадгална. Тодорхой хэсгийг нийгмийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулагддаг байхаар нилээн сайн судалгаанд суурилсан төсөл байгаа.
-Тэтгэврийн зээлийг тэглэснээр төсөвт ямар дарамт учрах вэ?
-Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж байна. Ямар хэлбэрээр болон хувилбараар болохоос хамаараад бид нар байр сууриа илэрхийлнэ. Улсын төсөвт энэ хэмжээний зээл төлөх боломж байхгүй гэдгийг хэлмээр байна.