Он солигдох мөчид Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэвшүүлсэн мэндчилгээндээ “тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргалаа” гэсэн юм. Гэхдээ Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл зөвлөмж л гаргах эрхтэй. Зөвлөмжийг хэрэгжүүлэх эсэхийг УИХ шийдэх юм.
Харин энэ шийдвэртэй холбогдуулан өнөө өглөө /01.02/-нд Монгол банк банкнуудын төлөөлөлтэй уулзлаа. Монгол банкны зүгээс Ерөнхийлөгчийн мэндчилгээнд хэлсэн үг эцэслэн шийдэгдтэл тэтгэврийн зээл олгохоо түр азнаж бай гэжээ. Банкнуудаас энэ талаар тодруулахад нэгдсэн шийдвэр дагана гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Нэмж мэдээлэл хүргэхэд тэтгэврийн зээлийн 95 хувийг Төрийн банк, Хаан банк олгодог юм.