Шинэ оны эхний өдрүүдэд хүн өөртөө олон зорилт тавьдаг ч, оны сүүлд тэр бүх төлөвлөгөөний заримыг нь биелүүлж чадаагүй байдаг. Эсвэл олон зорилго тавьсан ч зүгээр бодоод өнгөрдөг байж болох юм. Тэгвэл энэ удаад өмнө нь хийж байсан төлөвлөгөөгөө засаж сайжруулаад илүү нарийн бас үр дүнтэй төлөвлөгөө гаргахад тань тусалъя.
Нэг зорилгод хүрэх олон арга зам байх хэрэгтэй
Заримдаа хүмүүс өөрийнхөө хүсэхгүй байгаа зүйлээ ч хүчээр зорилгодоо оруулсан байдаг нь төлөвлөгөө биелүүлэхгүй байхад нөлөө үзүүлдэг. Магадгүй англи хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэхэд өдөр бүр ном уншина гэдэг, гэхдээ унших дадалгүй бол энэ төлөвлөгөө биелэхэд дутагдалтай. Үүнийхээ оронд өдөр бүр англи хэл дээр кино үзэж болно шүү дээ.
Өөрөөр бол бид нэг зорилго тавьсан бол түүндээ хүрэх олон арга замыг хайж, өөр хамгийн тааламжтай аргыг олох хэрэгтэй юм.
Зорилгоо өнөөдрийн амьдралтайгаа харьцуулж хар
Хэрэв хэтэрхий олон цаг ажиллаж эсвэл таны өдөр тутмын амьдрал хэтэрхий нэгэн хэвийн өнгөрдөг байж болох юм. Иймд төлөвлөгөөгөө цагийн хувиар тааруулан өдөр бүр хойшлуулахгүйгээр хийж дадах хэрэгтэй. Нэг зүйлийг 60 ба түүнээс дээш хийчихвэл дадал болдог гэсэн судалгаа бий.
Төлөвлөгөөгөө сар сараар нь хувааж гаргавал илүү үр дүнтэй
Жишээ нь танд нийт 12 ерөнхий төлөвлөгөө бий гэж бодъё. Тэгвэл сар бүр нэг төлөвлөгөөгөө маш сайн хийж хэвших хэрэгтэй, энгэснээр та өөрийнхөө төлөвлөгөөнөөс уйдахгүйгээс гадна 30 хоног тутам үр дүнг нь хараад, дүгнэж болдог.
Юуг зорьж байгаагаа өдөр бүр өөртөө сануул
Бид бүгд өөр өөр зүйлээс урам авдаг. Магадгүй та өөртэйгөө адилхан зорилт тавьсан нэгэнтэй танилцаж, түүний зорилгодоо хүрч буй амжилтыг өөртэйгээ харьцуулан төлөвлөгөөгөө шинэчлэн өөртөө эрч хүч, урам зориг өгөөрэй. Эсвэл бичсэн төлөвлөгөө, зорилгоо ахин нэг уншиж, харж өөртөө ахин сануулж байх хэрэгтэй.
Гэр бүлээ үргэлж төлөвлөгөөндөө багтаа
Ажил, хичээл, хувь хүний хөгжил гээд завгүй амьдрал өрнөж болох юм. Гэхдээ таны завгүй амьдралд заавал гэр бүлдээ гаргах өдөр байх хэрэгтэй. Энэ нь та болон гэр бүлийн харилцаа үргэлж ’’дулаан’’ хэвээрээ байхад маш чухал нөлөөтэй юм.