Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдрөөс эхлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэллээ. Ингэснээр иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн шулуун гэдэсний гэсэн долоон төрлийн хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой.
- 40, түүнээс дээш насныхан элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа,
- 40, түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа,
- 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа,
- 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах юм.
Монгол улсын иргэдийн нас баралтын гол шалтгаан нь хавдар байдаг. Хавдар туссан хүмүүсийн 60 орчим хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд нас бардаг гэх судалгаа бий. Тиймээс иргэдээ долоон төрлийн хорт хавдрын илрүүлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах хуультай болсон нь энэ юм.