Өнөөдөр УИX-ын нэгдсэн чуулгантай
2020.01.01-ээс эхлэн албан тушаалтнууд ХАСХОМ буюу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлэх ёстой. Өчигдөр бүх нийтийн амралтын өдөр байсан тул өнөөдрөөс 2-р сарын 15-ныг хүртэл хугацаанд ХАСХОМ –оо өгөх юм. ХАСХОМ гаргах үүрэгтэй 40 мянга орчим мэдүүлэг гаргагч АТГ-ын цахим систем буюу www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй.
Тухайн албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ санаатай худал мэдүүлсэн, хугацаандаа өгөөгүй нь тогтоогдвол хариуцлага тооцох асуудлаар үндэслэл, дүгнэлтийг Авлигатай тэмцэх газар гаргадаг.