Жил бүр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иргэддээ зориулан 12-р сарын 31-нд “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг зохион байгуулдаг уламжлалтай.
Өнөөдөр болох баярын цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд 17:00 цагт эхэлнэ.
Орчин цагийн дуунуудаар нээлтээ хийж. Монголын дижи холбооны шилдэг дижи нар өөрсдийн уран бүтээлийг хүргэх юм.
18:30 цагт мөсөн талбайд УДЭТ-ын залуу уран бүтээлчид хүүхэлдэйн баг хувцас өмсөж тусгай үзүүлбэр үзүүлнэ.Мөн хүүхдүүдээ зориулан СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн оюутнууд хүүхэлдэйн киноны хэсгүүдийг мюзикл хэлбэрээр олон нийтэд толилуулах аж.
20:00 цагт нийтийн бүжгийн холбоотой хамтарсан “Хаан вальс” үзүүлбэр, 3D интро шоу үзүүлбэрүүд эхэлнэ.
“Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнд рок попын одод, хип хоп хамтлагууд ая дуугаа өргөнө.Түүнчлэн “Улаан бүч” найрал дуучид, Төрийн шагналт Ж.Чулуун “Уран хас” вальс болон "Яг түүн шиг" шоуны хэсгээс толилуулах юм. Энэ үеэр урлагийн тоглолт бүжгийн хэсгүүдээс бүрдсэн үзүүлбэрүүд төв талбайд тасралтгүй тоглогдоно.
Баярын цэнгүүний үеэр 18 чиглэлд их багтаамжийн автобус төв талбайн хойд, урд, баруун зүгээс 12:30 цагаас 02:00 цаг хүртэл иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс