Энэ онд сэтгүүл зүйн салбарт таван шинэ хэвлэл мэдээллийн сайт үүд хаалгаа нээжээ. Та бүхэнд эдгээр сайтуудын баримтлах зарчим болон хэзээнээс үйл ажиллагаагаа эхлүүлснийг танилцуулж байна.
‘’Urug.mn’’ сайт нь Монгол дахь анхны хувь эзэмшигчдээ зарласан, ил тод ажиллаж буй мэдээллийн хэрэгсэл гэдгээрээ онцлог 2019.12.06 өдөр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
‘’Asu.mn’’ сайт нь мэдээ, мэдээллийг шууд шуурхай, тэнцвэртэй мэдээлнэ уриан дор үйл ажиллагаагаа 2019.10.04 эхэлсэн.
‘’Eguur.mn’’ сайт Мэдээ, мэдээллийг баримттай мэдээлэх зорилготой 2019.03.08 нээгджээ.
‘’Mydarkhan.mn’’ Монголын анхны гар утасны сэтгүүл зүйд суурилсан, мэдээллийг нягталж шалгах боломжтой тус сайт нь 2019.06.15 нээгдсэн.
‘’Lead.style’’ манлайлал, урам зориг, эерэг хандлага, хүсэл тэмүүлэлд хөтлөх хөгжлийн хөтөч болохоор 2019.07.03 үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
''FactCheck.mn'' сайт нь Монголын хэвлэл мэдээллийн салбар дахь анхны бие даасан, мэргэжлийн, ашгийн төлөө бус редакцын бодлоготой сайтууд аж.