Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Б.Хурц Генералын хүү Х.Тайван архины шилээр цохиж, нүүрийг нь сийчээд хүнд гэмтээсэн тухай мэдээлэл цацагдсан. Баттай эх сурвалжийн мэдээллээр өнгөрсөн баасан гарагт буюу 12-р сарын 27-нд il Cavallo ресторан байрлах J center гэх газар маргаан болжээ. Маргааны үеэр Б.Хурцын хүү Х.Тайван Н.Номтойбаяр руу стакан шидсэн байна. Улмаар тархин тус газраас нь цус гарсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй шиг хүнд гэмтэл авч, ноцтой зодоон болоогүй гэв. Н.Номтойбаяр, Х.Тайван нарын хэн нь ч одоогоор цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй байна.