Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-ийн 22, 23 дугаар зүйлд зааснаар есөн төрлийн орлогын чөлөөлөлт, арван төрлийн албан татварын хөнгөлөлт эдлэхээр хуульчлагдсан билээ. Амьдрах зориулалтаар байр, орон сууц анх удаа худалдан авсан иргэд зургаан сая төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдлэх боломжтой
Хэрэв та зургаан сая төгрөгийн хөнгөлөлт эдлэхийг хүсвэл дараах материалуудыг бүрдүүлэх шаардлагатай:
- Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт
- Хувь хүний орлогын албан татварын тайлан /2 хувь/
- Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, шилжүүлгийн баримтын хамт
- Орон сууц худалдан авахад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт
- Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбарын хамт
- Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
- Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ, хуулбарын хамт
- Орон сууц худалдан авсан төлбөрийн “ebarimt” системд бүртгүүлсэн баримт буюу баримт
Дээрх материалууд зөвхөн шинээр ашиглалтад орсон орон сууцад хамаатай
Харин таны худалдан авсан байр ашиглалтад орсон байсан бол
- Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт
- Хувь хүний орлогын албан татварын тайлан /2 хувь/
- Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, шилжүүлгийн баримтын хамт
- Орон сууц худалдан авахад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт
- Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбарын хамт
- Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
- Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны (2%) албан татвар төлсөн баримт
- Орон сууц худалдан авсан төлбөрийн баримт /ААНБ-аас худалдан авсан бол “ebarimt.mn” системд бүртгүүлсэн баримт буюу ибаримт зэрэг материалууд шаардлагатай.