2019 оны 12-р сарын 29-нд буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдрөөр Хавдар судлалын үндэсний төвийн захирал, Ж.Чинбүрэн хүний гавьяат эмч цолоор шагнуулсан юм. Гавьяат эмч болсноос нь 12 цагийн дараа бид түүнтэй уулзахад хагалгааны өрөөн дэх халаадтай эмч, ажлын өрөөн дэх захирал, баяр хүргэж цэцгийн баглаа тэвэрсэн хүмүүсийн хүндэтгэл хүлээсэн Ж.Чинбүрэн байлаа.
Гавьяат боллоо гэж хөөрөөд ажлаа орхиод баярлаж болохгүйг БАЯР БАЯСГАЛАН ӨВЧИН ЗОВЛОНГ хүлээхгүй гэж тайлбарлаад бидний яриа эхэллээ.
Тэрээр 2016 оны 11-р сард ХСҮТ-ийн захирлаар томилогдсон. Энэ байгууллагад 23 дахь жилдээ ажиллаж байгаа хүн.
Ж.Чинбүрэнэмч ярихдаа хавдрыг эмчилхэд гурван зүйл чухал. Нэгдүгээрт мэс засал. Эндэгдэл, эрсдлийн хувь 1.7 байснаас энэ жил 1.3 болгож бууруулж чадсан. Ахиад ч бууруулна. Хоёр дахь нь туяа эмчилгээ. Бид Монголдоо туяа эмчилгээний хоёр үнэтэй, сайн аппарат авчирч нутагшуулсан. Тэр аппаратад өдөрт 60 орчим хүн эмчлүүлж байна. Үр дүн сайн байгаа. Гурав дахь нь Химийн эмчилгээ. Энэ технологио суурьшуулаад авчихсан. Хавдар судлалын үндэсний төв Молекул генетикийн оношилгоотой болчихсон байна гэлээ.
Мөн нойр булчирхайн хагалгааны дараах эрсдэл 40 хувь байсныг 3 хувь болгон бууруулсан гээд олон сайн мэдээг дурдаж болно. Түүний амжилтын гол нь амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай нутагшуулж чадсанд билээ.