Шинэ жилийн баярыг гэр бүлийн баяр гэдэг ч бид гэр бүлээрээ хамтдаа хөгжилтэй байж чаддаг уу ?
Тэгвэл шинэ жилийн баяраа хөгжилтэй тэмдэглэхэд чинь тус болъё. Халуун бүлээрээ цугларсан энэ өдөр гэрийнхэнтэйгээ байнга хийж чаддаггүй хөгжилтэй зүйлс хийцгээгээрэй. Мэдээж энэ ажиллагаанд гишүүн бүр оролцох хэрэгтэй.
1. ЭЭЖ ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ ХАМТРАН АЯГАН БЯЛУУ ХИЙХ
Хэтэрхий том торт дугаарлан байж авахаас илүү энэ жил гэрийн эзэгтэй та амттай бас хаана ч адилхан хийгдээгүй аяган бялуу хийж болох юм. Магадгүй гэр бүлийнхээ гишүүдийг ч дүрслэн хийж болно шүү дээ.
2. СОНИРХОЛТОЙ ПООЗТОЙ ЗУРАГ ДАРУУЛАХ
Шинэ жилийн баяраар зураг даруулдаг ч дийлэнх нь нэгэн хэвийн поозтой зураг байдаг. Тэгвэл шинэ жилийн холбогдолтой, инээдтэй пооз аваад тэрхүү зургандаа нэр өгцгөөе.
3. ГЭРТЭЭ БОУЛИНГ ТОГЛОХ
Ундааны саваа өнгө өнгөөр будаад боулинг хийж өөрсдөө дүрмээ тогтоогоод тоглох. Мэдээж нэг бөмбөг хэрэгтэй. Гэр бүлийнхээ гишүүдийг хочоор нь бичээд оноогоо тэмдэглээд явахаа мартуузай.
4. БАЯРЛАЛАА, УУЧЛААРАЙ, ХАЙРТАЙ ГЭЖ ХЭЛЬЕ
Үдэш оройн зоог нь дээр гэрийн бүх гишүүд тойрч зогсоод өнгөрөн одож буй оноо дүгнэх. Гэрийнхэндээ тийм үйлдэлд чинь баярлалаа, олон өдөр оройтож ирсэнд, хэлсэн үгэндээ хүрээгүйд уучлаарай, ээж аав ханьдаа хайртай шүү гэх мэтчилэн өмнө нь эдгээр үгнүүдийг аль болох бага хэлж байсан хүндээ хэлээрэй.
5. ШИНЭ ОНЫ НАРЫГ БҮГДЭЭРЭЭ НЭГ ЦОНХООР ХАРАХ
Шинэ оны нарыг заавал уул овоо дээр гарч харах албагүй шүү дээ. Гэрийнхээ аль нэг цонхоор гэр бүлээрээ нар мандах агшныг харах бас л сайхан.
6. ИРЭХ ОНДОО ЗӨВХӨН ГЭР БҮЛИЙН ХҮРЭЭНД ХАМААТАЙ ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАХ
Хувийн төлөвлөгөөнөөс гадна ирэх онд гэр бүлээрээ хийх зүйлсийн төлөвлөгөө гаргаарай. Ирэх зун аялал хийх, ямар тохиолдолд найзуудтайгаа оройтож болох. Магадгүй ирээдүйд хийх гэж байгаа төлөвлөгөөгөө ч танилцуулж ойлголцох боломж энэ мөчид тохиох юм.
7. ГЭРИЙН КИНО ТЕАТР
Магадгүй айл бүр л хамтдаа суугаад кино үздэг байх.
Гэхдээ шинэ жилийн өдөр хамгийн сүүлийн үеийн сонирхолтой киног сонгон үзээрэй. Өмнө нь үзэж байсан киногоо үзэж байвал тухайн киноныхоо тухай сонирхолтой мэдээллээ гэрийнхэндээ хуваалцаарай.