Нийгмийн даатгалд хамрагддаг эсэх нь, төлсөн шимтгэлийн дүн нь банкны үйлчилгээ авах, гадаад улс оронд зорчих виз хүсэх зэрэгт тухайн хүний орлогыг тодорхойлох баталгаа болдог.
Нийгмийн даатгалтай холбоотой гардаг нэг чухал асуудал нь ажил олгогч тухайн хөдөлмөр эрхлэгчийн сар бүр авдаг үндсэн цалинг бууруулсан дүнгээс буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нийгмийн даатгалын шимтгэл төлсөнөөр тухайн даатгуулагчийн төлсөн шимтгэл нь орлогыг нь тодорхойлох боломжгүй болдог.
Энэ нь нийгмийн даатгалын сангаас хүртэх үндсэн үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмжийн дүнд сөргөөр нөлөөлөх юм.
Иймд даатгуулагч, Та бүхэн ажил олгогчоос таны нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв, хугацаанд нь төлж байгаа эсэхийг дараах гурван арга замаар шалгаарай.
1. Сар болгон аль эсвэл улирал болгон байгууллагынхаа нягтлан бодогчоос нийгмийн даатгалын дэвтрээ шаардан бичилт зөв хийгдсэн, тамга хугацаандаа дарагдсан эсэхийг шалгаж байх.
2. Нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mn вэб сайтын “Даатгуулагчийн цахим мэдээлэл” гэсэн хэсэгт бүртгүүлэн хүссэн үедээ мэдээллээ шалга. Энэ тохиолдолд таны төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нь нийгмийн даатгалын таван санд хэрхэн хуваарилагдсаныг тодорхой харуулна.
3. Шилэн данс Байгууллага Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн мэдээлэл Иргэн өөрийн регистрийн дугаараар цахим санд нэвтэрч авах мэдээлэл хэсгээс нийгмийн даатгалын ямар үйлчилгээ та авснаа мэдэх, шалгах боломжтой.
ЭХ СУРВАЛЖ: http://www.ndaatgal.mn/v1/