Төрийн банк нь Монгол орон даяар 500 гаруй салбар нэгж, 4000 гаруй ажилтан, 306 АТМ, 3000 гаруй картаар үйлчлэгч байгууллагаар дамжуулан Үндэсний хэмжээнд 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Төрийн банкны 2019 оны гол амжилт:
2019 онд Төрийн банкны 10 жилийн ой тохиож, 10 жилийн ойн түүхэндээ хамгийн өндөр өсөлтийг бий болгожээ.
Төрийн банкны нийт актив 3 их наяд 214 тэрбум төгрөгт хүрч, 10 жилийн хугацаанд 22 дахин өссөн үзүүлэлттэй ажиллажээ. Татварын дараах ашиг 23.1 тэрбум төгрөгт хүрч, 10 жилийн хугацаанд нийт 88.7 тэрбум төгрөгийн ашиг хуримтлагдаж чадсан байна.
Мөн Төрийн банкны харилцах, хадгаламжийн хэмжээ 2 их наяд 489 тэрбум төгрөгт хүрч, 10 жилийн хугацаанд 27дахин өсжээ.
Байгууллагын онцлох соёл
1. Арван жилийн ойгоо тохиолдуулан байгууллагатаа “Эерэг хандлагыг түгээцгээе” хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.
Хөтөлбөрийнхөө хүрээнд ажилтнууддаа хувь хүний хөгжил, харилцаа хандлага, илтгэх ур чадварын сургалтуудыг орж, ажилтнууд өөрсдөө ч бие биендээ туршлага мэдлэгээсээ хуваалцсан сургалт арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна.
2. Баасан гарагт энгийн хувцастай ажиллаж болдог бөгөөд ажлаа дуусгачихвал 17 цагт тардаг.
2019 онд хийсэн гол өөрчлөлт шинэчлэл:
1. Үйлчилгээний ажилтны харилцагчид үйлчилгээ үзүүлэх стандарт хугацаа болон харилцагчийн хүлээлгийн стандарт хугацааг тогтоож, багасгасан байна.
2. Нэгжийн дугаар дуудагчийн шинэ программ бүх салбар нэгжид бүрэн сууж гүйлгээг төрөлжүүлэн санхүүгийн бус гүйлгээний тоо нэмэгдсэн.
3. Төрийн үйлчилгээг харилцагчид шуурхай хүргэх зорилгоор Татварын ерөнхий газартай хамтран Монгол Улсын бүх татвар төлөгч аж ахуй нэгжбайгууллага, иргэд татвар хураамжийн төлбөрөө Татварын удирдлагын нэгдсэн системээр дамжуулан төлөх боломжийг бий болгожээ.