Улаанбаатар хотын зах, худалдааны төв, үйлчилгээний байгууллагуудын 80 хувь нь и баримтад холбогдсон. Тиймээс танд и баримт өгөхгүй байсан ч нэхээд авах эрхтэй. И баримтыг цаасаар хэвлүүлж авахаас гадна и мэйл хаягаараа авах боломжтой.
ТЭР булангийн энэ удаагийн оролцогч Г.Оюунханд нь Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч юм.
Сүхбаатар дүүргийн зах худалдааны төвүүдийн 90 гаруй хувь нь и баримтад холбогдсон. Үүнд 100 айл, Жоби төвүүд ч багтана. Мөн Дүнжингарав, Нарантуул захуудаас ч и баримтаа авах боломж бүрдсэн. Харин худалдаачид заавал нэхүүлж байж өгөх, төвөгшөөх, барааныхаа үнэ дээр 10 хувь нэмчихээд и баримт авахгүй бол бууруулна гэх зэрэг хандлага бий. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл юм. Тиймээс та үнэ нэмсэн, бууруулсан нь хамаагүй заавал и баримтаа авах ёстой. Хэрэглэгчид и баримтаа авья гэж нэхэж шаардаад байвал худалдаачид нэхүүлэхгүй хэвшинэ. Мөн и баримтаа авснаар манай улсын эдийн засаг эрүүлжинэ.
И баримт өгөөгүй тохиолдолд татварын албанд өргөдөл гомдлоо өгөөрэй.
Гомдол хүлээн авах утас: 1800 1288