Манай гэр бүл АНУ-ын Санта Крузе хотод Монгол хоолны ресторан ажиллуулж байгаад хэдхэн жилийн өмнөөс өөрсдийн брэнд бүтээгдэхүүн болох хоолны соус , цуу үйлдвэрлэж эхэлсэн. Сармистай, мөөгтэй, соё соустай, халуун ногоотой гээд дөрвөн төрлийн цуу соус гаргаж байна.
Анх ресторанаа дөнгөж ажиллуулж эхэлж байхдаа Монголоос хүн ирэх үед чинсү гээд цуу захиж авчруулж хоолондоо дагалдуулж өгдөг байлаа.
Сүүлдээ өөрсдөө ийм цуу хийж үзье гээд утршиж үзсэн. Уг нь анхандаа бид худалдаална гэж бодоогүй. Тэгсэн манай рестораны үйлчлүүлэгчдэд соусууд маань маш их таалагдаад, сав, амталгаан дээрээ анхаараад үйлдвэрлэж худалдаалж эхэлсэн.
Америкт шинэ бүтээгдэхүүн гаргана гэдэг бол орц найрлагаа мэргэжлийн газраар нь баталгаажуулна, бар кодоо авахын тулд зөвшөөрөл авна, цууныхаа дээжийг байнга шалгуулна гээд маш олон хяналттай байдаг.
Одоогоор бид цуугаа Санта Крузе хотдоо гурван хүнсний дэлгүүр, өөрийн болон бусад ресторануудаар худалдаалж байгаа.
Бидний холын зорилго бол бүх рестораны ширээн дээр байдаг цуу, кетчупны оронд манай цуу байгаасай гэж зорьж байна.
Удахгүй бид Америкийн хамгийн том бөөний дэлгүүр Costco дэлгүүрээр борлуулах зорилготой байгаа. Тэгвэл үйлдвэрээ илүү томруулж их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх юм.
Видео мэдээг эндээс үзнэ үү.