Нийслэлийн засаг дарга С.Амарсайханы рейтинг өнгөрсөн сараас 0.1 пунктээр унав. Учир нь гаргасан шийдвэртээ тууштай бус, эргэж буцсан хэмээн иргэд дүгнэжээ. Өнгөрсөн сард хотын дарга С.Амарсайхан эргэж буцсан хоёр “шийдвэр” гаргасан юм. Эхнийх нь замын татварыг нэмнэ гэж байснаа Ерөнхий сайдад “загнуулаад” больсон. Хоёр дахь нь Сүхбаатарын талбайд чулуу байрлуулсан ч иргэдийг шүүмжлэнгүүт буцаагаад авсан. Уг нь тэр чулууг байрлуулахын тулд төсвөөс 150 сая төгрөг зарцуулсан билээ.
Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг улс төрчдийг тэргүүлж байна. Гэхдээ бас үйл ажиллагаа таалагддаггүй таван улс төрчийн тавдугаарт орсон юм.
У.Хүрэлсүхийн дэмжлэг 10 оноо авах ёстойгоос 6.4 оноотой байна. Түүний ОХУ-д хийсэн айлчлал, дүр зураг иргэдэд ихээхэн таалагджээ.