Хоёр он солигдох гэж байгаа энэ мөчид албан байгууллага бүр шинэ жилийн баяраа тэмдэглэж, өнгөрсөн жилийн ололт амжилтаа дүгнэдэг. Байгууллагуудын шинэ жилийг ажиглавал ажилтнуудаа шагнах шагнал, бэлэг өндөр болж байна.
Жишээ нь
Макс групп байгууллагынхаа 43 ажилтандаа хашаа байшин, орон сууцны урьдчилгаа болгож 8-20 сая төгрөгийн урамшуулал олгожээ. Хүний нөөцийн тогтвортой бодлогын хүрээнд жил бүр тогтмол хэрэгждэг энэхүү хөтөлбөрт нийт 300 орчим ажилтан хамтрагдсан байна.
Петровис групп шилдэг ажилтнаа “Токио -2020” олимп үзэх эрхээр шагнасан байна.
Оюун ухааны академи шилдэг ажилтандаа Приус-30 автомашин бэлэглэжээ.
Барилгын дохиолол хамгаалал , домофон системийн “White House” ХХК шилдэг гурван ажилтандаа хоёр өрөө байрны үнийн 70 хувийг байгууллагаас нь даах батламж, шилдгийн шилдэг хоёр ажилтнаа гурван өрөө байрны түлхүүрээр шагнажээ.
Ард санхүүгийн нэгдэл шилдэг ажилтануудаа гадаадад хосоор аялах эрхээр шагнаж, орон нутгийн салбартаа машин бэлэглэжээ.
Хүний нөөцийн тогтвортой бодлого гэдэг бол компанийн хамгийн чухал асуудал. Тиймээс ажилтантай оруулж байгаа хөрөнгө оруулалт бол компанидаа оруулж байгаа хөрөнгө оруулалт юм.