IELTS шалгалтад бэлдэгчдэд туслах хамгийн гол зүйлсийн нэг бол "Mock test" буюу жишиг шалгалт. Эдгээр вебүүд нь ‘’IELTS”-ын шалгалтуудтай хамгийн дөхөм жишээнүүдтэй бөгөөд өөрийн англи хэлний түвшнээ шалгах, өөрийгөө сориход тань туслах вэб сайтууд юм. Бодит IELTS шалгалт нь 9 хүртэлх оноогоор дүгнэгддэг бөгөөд та жишиг тест хийснээр өөрийгөө ямар түвшинд явж буйгаа харах боломжтойгоос гадна юун дээр алдаж буйгаа мэдэж авах боломжтой. Мэдээж өөрийн хийсэн материал дээр дүгнэлт хийж, албан ёсны шалгалтад хэрхэн бэлдэх, шалгалтад ямар төрлийн дасгал ирэх талаар төсөөлөлтэй болох юм.
1. BRITISH COUNCIL
Энэхүү сайтад IELTS-ийн тухай бүхий л ойлголтыг багтаасан маш олон зөвлөгөө, мэдээ мэдээллүүд бий. Мэдээж маш олон жишиг тестүүд байгаа.
2. IELTS-EXAM
Хэрэглэхэд хялбар, маш энгийн гэх дөрвөн үг л энэ сайтыг тодорхойлох болно. Шинээр нэмэгдсэн болон хуучин мэдээллүүд нь бүгд эрэмбэ дараатай байрлах бөгөөд хүссэн хүн бүр ашиглах боломжтой аж.
IELTS шалгалт өгөхөд үгийн сан маш сайн байх хэрэгтэй. Сайн бэлдэхийн тулд хаанаас нь эхэлж, ямар үг цээжлэх арга барилаа олж авах нь маш чухал. Энэ тал дээр IELTS-Exam сайт танд туслах болно. Шалгалт өгөхөд шаардлагатай үгсийн жагсаалт жишээтэй байгаа гээд бод доо. Мөн хэрэгцээт дүрмүүдийг багтаажээ.
4. IELTS ESSENTIALS
Шалгалтыг бие даан бэлдэж буй хүмүүст хамгийн ихээр урам зориг өгч чадах зүйл бол тухайн шалгалтыг амжилттай өгсөн хүмүүсийн түүх. Боломжгүй мэт санагдсан зүйлийг боломжтой гэдгийг харуулж чадсан хүмүүсийн арга барил, зорилгодоо хүрсэн замууд танд чухал биш гэж үү? Та ч мөн хожмын нэгэн өдөр хүссэн оноогоо аваад энэхүү сайтад өөрийн арга барилаа хуваалцах боломжтой шүү дээ.
5. IELTS ONLINE TESTS
Та сайт руу хандсан тохиолдолд академик болон ерөнхий IELTS гэсэн хоёр төрлөөс өөрийн өгөх чиглэлийг сонгоно. Ингэснээр танд жишиг шалгалтуудаас сонголт хийх цонх гарч ирэх ба дурын шалгалтаа сонгож өгнө. Хамгийн гайхалтай нь ярианы шалгалтаас бусад нь яг IELTS-ийн жишгээр явагдах бөгөөд дэлгэцийн доод хэсэгт цаг явж эхлэх болно. Ийнхүү шалгалт дууссаны дараа таны оноог автоматаар бодож өгнө. Өөрийгөө ямар түвшинд явж буйгаа мэдэж болох хамгийн шилдэг сайт шүү.
6. MINI IELTS
Энэхүү вэб сайт дээр сонсох болон бичих ур чадварын шалгалтыг өгөх боломжтой бөгөөд хаана алдсан, зөв хариулт нь аль байсан гэдгийг тайлбарладаг. Нэг давуу тал нь энэхүү сайтад та заавал гишүүнээр элсэж нэвтэрч орох шаардлагагүй байна.
7. IELTS PODCAST
Сонсох чадвараа сайжруулахын тулд заавал дуу сонсох шаардлагагүй ээ. Учир нь бидэнд подкаст байгаа шүү дээ. IELTS-д бэлдэж эхэлсэн бол подкаст сонсож хэвшээрэй. Гэхдээ хаанаас сонсохоо мэдэхгүй байна уу? Мэдээж энэ сайт танд туслах болно.
IELTS-ийн унших, сонсох, бичих, ярих чадваруудын талаар, тэдгээрт хэрхэн бэлдэх тухай подкастуудыг энэхүү сайтаас авах боломжтой. Подкаст сонсоход маш олон давуу тал бий. Гадуур алхаж байхдаа, автобусанд эсвэл хэн нэгнийг хүлээж зогсохдоо подкастаа сонсож үнэгүй, цэгцтэй, баримттай мэдээлэл авч чадна шүү дээ.
Эцэст нь IELTS өгөхөөр сэтгэл шулуудсан тэр өдрөөсөө эхэлж цаг минутаа нарийн төлөвлөөрэй. Хамгийн чухал нь өдөр бүр ямар нэгэн байдлаар заавал бэлдэж хэвшээрэй.