Үнэн: Доналд Трампын том хүү Монгол улсад 2019 оны 8-р сард ирээд, аялаад, ан хийгээд 8-р сарын 25-нд буцсан. Тэрээр Монголын улаан номд багтдаг буюу нэн ховор халиун буга, аргаль агнасан юм. Энэ талаар Propublica-д эрэн сурвалжлах нийтлэл ч гарсан билээ. Мөн Доналд Трампын хүү өөрийн инстаграм хуудаст 8-р сард аялсан зургуудаа оруулсан. Харин Доналд Трампын хүүгийн агнасан халиун буга, аргалийг агнах зөвшөөрлийг Монгол улс 2019 оны 9-р сарын 2-нд нөхөн олгосон баримт бий.
Худал: Гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнөөдөр /2019.12.19/ сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа "Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэн нэг хүн тусгай зориулалтын ангийн үйл ажиллагаа явуулахдаа хууль дүрмийн дагуу зөвшөөрлөө авдаг. Тэр дагуу л зөвшөөрлөө авсан. Нөхөж авсан гэдэг юм байхгүй" хэмээн худал ярьжээ.
Н.Цэрэнбат сайдаа хэрвээ Доналд Трампын хүүд ан хийх зөвшөөрлийг нөхөн олгоогүй юм бол, Монголын хууль гадны иргэний өмнө "сөхрөөгүй" юм бол тухайн цаг үед нь олгосон зөвшөөрөл бүхий баримтаа үзүүлнэ үү.
Энэ талаар Propublica-д эрэн сурвалжлах нийтлэл хамтран бичсэн сэтгүүлч Т.Анандын ярилцлагыг уншина уу. https://urug.mn/news/78