Алдартай бүтээл гэдэг нь субьектив нэр томъёо байсан тул CNN Style- Google-д хандан сүүлийн таван жилийн хугацаанд Дэлхийн аль зураг хайлтын үр дүнг тэргүүлж байгааг харлаа.
Бид "Мона Лиза", "Канагавагийн агуу давалгаа", "Салаватор Мунди" зэрэг олон арван алдартай бүтээлийг "Nighthawks" гэх мэт илүү орчин үеийн бүтээлүүд, тэр ч байтугай "Нохой тоглож буй покер" цуврал бүтээлүүдтэй харьцуулж үзсэн.
Эдгээр үр дүнд үндэслэн эдгээр нь дэлхийн хамгийн их хайсан 10 зургийг толилуулж байна.
1. "MONA LISA"
Зураач: Леонардо да Винчи
Зургийг бүтээсэн байж болох огноо: 1503-аас 1519 он
Хаана үзэж болох: Луврын музей (Парис)
Дэлхий дээрх хамгийн алдартай зураг бол нууцлаг эмэгтэйн инээмсэглэл бүхий хөрөг. Зураг дээрх бүсгүйг Флоренцын худалдаачин Франческо дель Джокондоны эхнэр Лиза Жерардини гэдэг ч мэргэжилтнүүд итгэлгүй байдаг. Энэхүү бүтээл нь Италийн хамгийн эртний хөрөг юм.
2. "LAST SUPPER"
Зураач: Леонардо да Винчи
Тооцоолсон огноо: 1495 – 1498
Хаанаас үзэх вэ: Санта Мариа делле Граци (Милан, Итали)
Жинхэнэ "Сэргэн мандалтын хүн" Леонардо да Винчи бол энэ жагсаалтад хоёр удаа орсон цорын ганц уран бүтээлч юм.Шашны төсөөлөл урлагийн зонхилох сэдэв байсан эрин үед "Эцсийн зоог" нэртэй бүтээл туурвив. Зурагт Есүсийг цовдлогдохоосоо өмнө шавь нартайгаа талх хувааж байгаа тухай дүрсэлсэн байдаг.Энэ зураг нь 4.6 метр өндөр, 8.8 метр өргөнтэй.
3. " STARRY NIGHT"
Зураач: Винсент ван Гог
Огноо: 1889 он
Хаана үзэх болох вэ: Орчин үеийн урлагийн музей (Нью-Йорк хот)
Зургийн гайхалтай цэнхэр, шаргал өнгө, мөрөөдөл, нам гүм уур амьсгал хэдэн арван жилийн туршид урлаг сонирхогчдын анхаарлыг татсаар ирсэн.
4. " THE SCREAM"
Зураач: Эдвард Мунк
Огноо: 1893 он
Хаанаас үзэх вэ: Үндэсний музей (Осло, Норвеги – 2020 онд нээгдэнэ), Мүнч музей (Осло – 2020 оны 5-р сар хүртэл)
"Хашгираан" бол ганц уран бүтээл биш. Британийн музейн блогт бичсэнээр хоёр зураг, хоёр пастел, дараа нь тодорхойгүй тооны хэвлэмэл хуудас байдаг. Уг зураг 2012 онд нэг дуудлага худалдаагаар бараг 120 сая доллараар зарагдсан байв.
4. "GUERNICA"
Зураач: Пабло Пикассо
Огноо: 1937 он
Хаанаас үзэх вэ: Museo Reina Sofia (Madrid)
Зурагт Испанийн иргэний дайны үеэр Баскийн бүсийн Герника хотыг Германы агаарын бөмбөгдөлтөд өртсөнийг дүрсэлсэн юм. Энэхүү зураг нь Пикассо загварын өвөрмөц хэв маягтай бөгөөд дайны аймшгийг няхуур шингээсэн нь зургийг 20-р зууны соёл, түүхийн чухал хэсэг болгосон юм.
5. "KISS"
Зураач: Густав Климт
Тооцоолсон огноо: 1907-1908 он
Хаанаас үзэх вэ: Дээд Белведере музей (Вена, Австри)
7. "GIRL WITH A PEARL EARRING"
Зураач: Иоханнес Вермеер
Тооцоолсон огноо: 1665
Хаанаас үзэх вэ: Мауритшуис (Гаага, Нидерланд)
Энэ бүтээл"Мона Лиза" -тай их харьцуулагддаг. Загварын ялгаатай байдлаас гадна техникийн хувьд "Сувдан ээмэг бүхий охин" нь хөрөг биш, харин "триони" – хэтрүүлсэн шинж чанар бүхий хуурамч дүрсийг зурахад зориулсан гэгддэг.
8. " THE BIRTH OF VENUS"
Зураач: Сандро Боттичелли
Тооцоолсон огноо: 1485
Хаанаас үзэх вэ: Le Gallerie Degli Uffizi (Флоренс, Итали)
Шилдэг 10-т багтсан хамгийн эртний уран зураг.
9. " LAS MENINAS"
Зураач: Диего Велазкес
Огноо: 1656 он
Хаанаас үзэх вэ: Museo del Prado (Мадрид)
Мадрид бол энэ хамгийн алдартай 10 зургийн хоёрыг үзэж болох цорын ганц хот юм. Эхнийх нь 5-р байрны "Гуерника", 9-р байрны "Лас Манинас" юм.
10. ''CREATION OF ADAM''
Зураач: Микеланджело
Огноо: 1508-1512
Хаанаас үзэх вэ: Систин Чапел (Ватикан хот)
Нэрт зураач Микеланджелогийн хийсэн хамгийн алдартай бүтээл нь Систин Капел.