1.The Social Network
Facebook-ыг үндэслэгч Mark Zuckerberg-ийн амжилтын тухай өгүүлсэн The Social Network киног мэдэхгүй хүн гэж бараг үгүй байх. Энэхүү кино нь амжилтанд хүрэхийг хүссэн хүн бүрийг урамшуулан зоригжуулах кино бөгөөд энд амжилт гэдэг сул талуудыг ч агуулдаг гэдгийг харуулдаг. Мөн энгийн яриа ашигласан учраас энэ киног үзсэнээр англи хэлээ сайжруулах боломжтой. Хүн бүр фэйсбүүкийг мэддэг учраас танд энэ киног үзэхэд их ойрхон сэтгэгдэл төрүүлэх байх.
Хүний тархи ямар агууг бид тархиныхаа маш жижиг хэсгийг л ашигладаг талаар энэ кинонд гарна. Боломж үргэлж байдаг. Гагцхүү түүнийг олж харах нь чухал. Бидэнд маш их нөөц бололцоо байгаа бөгөөд түүнийгээ нээж илрүүлэх, тэгээд түүнийгээ цааш хөгжүүлж өөрийгөө хаа хүрэх тэр хүртэл нь явах хэрэгтэйг харуулна.
3. Yes Man!
Yes man кинонд Жим Кэри хувь хүний хөгжлийн семинарт сууж өөрт ирж байгаа бүх зүйлд тийм гэж хэлснээр түүний амьдралд хэрхэн өөрчлөлт гарч байгаа талаар гарна. Энэ бол хувь хүний хөгжлийн талаарх кинонуудын нэг яах аргагүй мөн. Гэртээ зүгээр сууснаар таны юу ч өөрлөгдөхгүй, танд ямар ч үр өгөөж авчрахгүй харин ямар нэгэн зүйл хийж хөдөлвөл энэ амьпдрал ямар сонирхолтой ямар их зүйл энэ хорвоод байдгийг та олж мэдэх болно.
4. The Bucket List
Энэ кино бол хувь хүний хөгжлийн талаар хийгдсэн классик кинонуудын нэг. 2 өвчтэй хөгшин үхэхээ зүгээр хүлээгээд суух биш ганц олдох энэ амьдралдаа хүссэн бүх зүйлсээ хийж үзэхээд үхэхийг хүсдэг. Бид одоо байгаа амьдралдаа хэтэрхий дасчихсан бас тэр нь бидэнд их тухтай санагддаг ч бид үнэхээр юу хүсэж байгаагаа, хэн болохыг хүсдэгээ заримдаа мартчихсан байдаг. Тухтай байдаг хэсгээсээ гарч шинийг эрэлхийлж, өөрийгөө хөгжүүлж нэг л олдох амьдралаа маш сонирхолтой өнгөрүүлэх талаар та энэ киноноос үзэх боломжтой.
5. The Karate Kid
Энэ кино бол хэрхэн зодолдож, өрсөлдөгчөө хэрхэн ялан дийлж, хэрхэн өөрийн ур чадвараа ашиглах талаар каратед суралцдаг бяцхан хүүгийн тухай гайхамшигтай кино юм. Хүн ямар ч ур чадвараа хөгжүүлэхэд хэцүү байдаг ба үнэхээр хичээвэл юунд хүрч болдогийг харуулна. Хүн зорилгодоо хүрэхэд үргэлж шаргуу хөдөлмөрлөж байх хэрэгтэй. Түүнчлэн зорилгодоо хүрэх тэр цагт чиний хэн байсан, хаанаас ирсэн чинь хэнд ч хамаагүй бөгөөд чи өөрийн зорилгодоо тууштай байсан чинь л хамгаас чухал байдаг талаар та энэхүү киноноос үзэж болно.