Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
- Анх 1998 онд 33 настайдаа, Америк руу богино хугацаанд англи хэлээ сайжруулъя гэж очиж байлаа. Тэгсэн Англи хэлийг тийм ч хурдан сурчихдаггүй юм байна. Тэгээд гэр бүлээ дуудаж Америкт амьдрахаар болсон доо. Нэг мэдэхэд л 21 жил өнгөрчихжээ.
- 2004 онд өөрсдийн чулууны бизнесээ эхлүүлэх хүртлээ янз бүрийн л ажил хийж байлаа. Ресторанд аяга угаагч хийж, пиццаны газар ажиллаж, олон хар бор ажил хийж явсан. Гэхдээ хийж байгаа ажил бүрээсээ яаж ажилладаг бизнесийн гол үйл ажиллагааг сурч, өөрөө бизнесээ эхлүүлнэ дээ гэж бодож байв.
- Солонгос эзэнтэй жижиг дэлгүүрт ажиллаж байхдаа Солонгос эзэндээ удаан хөдөллөө, ажил муу хийлээ гэж загнуулж зогсохдоо их гутардаг байсан. Одоо бол тэр хүнийг ойлгож байна. Би тухайн үедээ үнэхээр л ажил хийж чаддаггүй байсан.
- Монголд байхдаа хөнгөн, биед амар ажил хөөж, биеэ дайчлахгүй, ажил хийж сураагүй байснаа АНУ-д ирээд ойлгосон. Уг нь Монголд байхдаа ганзагын наймааны үеэс эхлээд л урагшаа хойшоо наймаа зөөдөг, баар ажиллуулдаг, одоогоор бол бизнес эрхлэгч байсан. Гэхдээ Америкт ирээд л “ажил хийж сурсан” даа.
- 2004 онд Монголд байсан байраа зараад 80 мянган доллараар хямд үнэтэй, хуучин хөрөө аваад найзтайгаа дүүтэйгээ нийлээд чулууны бизнесээ эхлүүлсэн. Боломжтой болохыг хүлээлгүй зоригтой эхлүүлсэндээ одоо баярладаг.
- Чулууны бизнес гэдэг нь гал тогоо, ванны өрөөний тавцан чулуу, камин зуухны хана, том үйлчилгээний төвүүдийн чулуун хана хийдэг бизнесийг хэлж байгаа юм.
- Манайх Вашингтон ДС хотод нээгдэж байсан анхны Монгол чулууны компани байсан. Одоо энэ хот орчим Монголчуудын ажиллуулдаг 10 гаруй жижиг том чулууны компаниуд байна. Манай компанид 20 Монгол залуу ажиллаж байна.
- Анх бизнесээ эхлүүлээд эхний 2-3 сар ямар ч хэрэглэгч байгаагүй. Өөрсдөө бид байгууллагуудын үүд тогшоод, компаниа танилцуулаад явдаг байсан. Амралтын өдөр эхнэр хүүхдүүдтэйгээ том худалдааны төвийн машины зогсоол дээр байгаа машинууд дээр 4000 орчим утастай танилцуулгаа тарааж байж билээ. Тэгж л анхны хэрэглэгчээ олсон.
- Тэгж олсон хэрэглэгчээ алдахгүй байхын тулд хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өндөр байлгах гэж их л хичээж ажиллана даа. Америкт бизнес хийхэд чанар чухал, дээр нь хэрэглэгчийн сэтгэл ханамж маш чухал. Хамгийн сайнаараа үйлчлээд, өөр хүсэж байгаа ганц хоёр хүсэлтийг нь нэмж хийж өгөөд сэтгэл хангалуун үлдээвэл дараа нь тэр хэрэглэгчид найзыгаа, хамаатнуудаа чирээд л аваад ирдэг.
- Бид энэ төрлийн Америкийн томоохон компаниудтай харьцуулахад дунд зэргийн л компани. Гэхдээ хэдэн жилийн өмнө “Northern Virginia”, “Washington Union” гээд том сэтгүүлүүдийн “Вашингтон орчмын хамгийн чанартай ТАВАН чулууны бизнес”-т нэрлэгдэж байсан. Энд бол ийм шагнал үзэгчдийн сэтгэгдлээр тодорхойлж шалгаруулдаг болохоор шударга явагддаг.
Ярилцлагыг доорхи линкээр үзнэ үү. https://urug.mn/news/83