Сүхбаатарын талбайд арванхоёрдугаар сарын 15-ны орой дөрвөлжин чулуу байршуулсан. Энэхүү асуудалд иргэдийн шүүмжлэл ч тасарсангүй. Харин өнөөдөр Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан холбогдох албан тушаалтны хамт мэдээлэл хийлээ. Чулууг эх орондоо үйлдвэрлэж байгаа бөгөөд нийт өртөг нь 100 гаруй сая төгрөгөөр бүтжээ. Төрийн тусгай хамгаалалтын албаны орлогч дарга б.Алтаншагай “Эдгээр чулууг иргэдийн аюулгүй байдлын төлөө байршуулсан. Сүхбаатарын талбайд арга хэмжээ болоход машинтай иргэдийг нэвтрүүлэхгүй. Зуны цагт иргэд талбайгаар их явдаг учир аюул ослоос хамгаалах зорилготой гэв.
Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан “Энэ чулуунууд нийслэлийн төв талбайд байхад өнгө үзэмжид зохицохгүй байна. Шинэчилж хотын өнгө төрхөд таарахаар хийцээр засварла” хэмээлээ.
Зураг- MNB.mn