"Монголд байхдаа ганзгын үеэс эхлээд л урагшаа хойшоо наймаа зөөдөг, баар ажиллуулдаг, одоогоор бол бизнес эрхлэгч байж олон юм хийдэг байсан.
Гэхдээ Америкт ирээд л “ажил хийж" сурч хүн болсон доо.
2004 онд өөрийн чулууний бизнесээ эхлүүлэх хүртлээ ресторанд аяга угаагч хииж, пиззаны газар зөөгч хийж олон л хар бор ажил хийж үзсэн.
Анх солонгос эзэнтэй жижиг дэлгүүрт ажиллаж байхдаа Солонгос эзэндээ удаан хөдөллөө, ажил муу хийлээ гэж загнуулаад их л гутарч байсан. Одоо бол тэр хүнийг ойлгож байна.
Монголдоо байхдаа хөнгөн амар ажил хөөсөн, биеэ дайчлахгүй, ажил хийж чаддагүй л байсан билээ."
М.Дэлгэрцогт
АНУ, Вашингтон ДС хот, "Pyramid Granite" компанийн захирал
Монголд байгаа байраа зараад 80 мянган доллараар хямд үнэтэй хуучин хөрөө худалдаж аваад найзтайгаа, дүүтэйгээ бизнесээ эхлүүлж байсан нь одоо 20 гаруй Монгол ажилтантай "Northern Virginia", "Washington Union" гээд том сэтгүүлүүдээс “Вашингтон орчмын хамгийн чанартай 5н чулууны бизнес”-т нэрлэгдсэн бизнес болжээ.