Улаанбаатар хотын Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд 1033 ширхэг хүүхдийн ортой ажиллаж байна. Харин томуугийн идэвхжил, дэгдэлт их байгаа тул ороо 1001 ширхэгээр нэмэхээр боллоо.
2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 8, 13, 14, 16, 23 дугаар хорооны 0-16 насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг Цэргийн төв эмнэлэгт Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хорооны 0-16 насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн насанд хүрэгчдийн Дотор /1-12 хороо/, Мэдрэл /бүх хороо/-ийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нийт 100 орыг “Ачтан” эмнэлэгт,
Сонгинохайрхан дүүргийн 1,3,13,14,15,19,27,31дүгээр хороодын насанд хүрэгчдийн дотрын хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг “Мөнгөнгүүр” эмнэлэгт,
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн насанд хүрэгчдийн хэвтүүлэн эмчлэх 90 орыг тус дүүргийн Эрүүл мэндийн төвд,
2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 9, 17, 24 дүгээр хорооны 0-16 насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа хүүхдийн эмнэлэгт шилжүүлэх ажлыг тус тус зохион байгуулсан.
Түүнчлэн 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд 30 ортой хүүхдийн тасгийг нээн ажиллуулж байна.
Томуу, томуу төст өвчний зөвлөгөө, мэдээллийг хүргэх зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд “Хүүхдийн зөвлөгөө өгөх утас”-ыг нээж, “Хүүхдийн кабинет”-уудыг уртасгасан цагийн хуваариар ажиллуулж байна. Мөн 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл өрх, тосгоны Эрүүл мэндийн төвүүдийг ажлын өдөр 17:30-19:00, ням гарагт 10:00-16:00 цагийн хооронд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ыг ажлын өдөр 16:00-22:00, бямба гаригт 10:00-16:00 цаг хүртэл уртасгасан цагаар тус тус ажиллуулахаар боллоо.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР