Д.Даваажаргал ярихдаа “Хүмүүсийн харилцаа янз бүр. Миний хувьд 170 орчим аж ахуйн нэгжийг хариуцан, татвар хураадаг. Тэр бүхэнд л тохируулж ажиллахыг хичээдэг. Хэцүү татвар төлөгч нар ч байдаг. Татварын хуулийн мэдлэггүйгээсээ ч болдог юм уу, татвараас зайлсхийн зугтдаг. Мөн татварын албандаа ирээд үйлчилгээгээ авдаггүй, бид үйлчилхэд бэлэн байгаа шүү дээ. Мэдээллийн харилцаа холбоо сайн хөгжсөн байгаа тул интернет орчинд бол үйлчилгээгээ сайн үзүүлж байгаа. Татвар төлөгчид ба бид харилцан хоорондоо бие биенээ ойлголцож ажиллах нь чухал байна” хэмээн ярилаа.
Татварын Ерөнхий Газар татвар төлөгчдөө эрсдэлд оруулахгүйн тулд сургалт сурталчилгаа явуулж, татвараа хугацаандаа төлсөн талархлын мессеж, төлөхгүй нэг удаа хоцорвол вэб сайтаар болон масс мессежээр хуулийн хугацаа чинь боллоо гэж төлөхийг сануулах зэргээр ажиллаж, аль болох торгох, хураах биш ҮЙЛЧИЛЖ ажиллаж байгаа гэв.
Видео мэдээг үзнэ үү.