Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Корэйн Эйр компанийн онгоцоор Монгол-Сөүл чиглэлд зорчиж явахдаа үйлчлэгч эмэгтэйн бөгсөнд хүрсэн хэргээр тус улсын шүүхээс торгуулж, саатуулагдсан билээ. Харин манай Монгол эмэгтэйчүүдээс гудамж, олон нийтийн талбайд танихгүй хүн биед нь хүрвэл ямар хариу үйлдэл үзүүлэхийг асуулаа. Тэд тоохгүй л өнгөрнө, цагдаа шүүхээр явбал их цаг алдана. Энэ бол хаалттай сэдэв гэж боддог мэтээр хариуллаа.
Эмэгтэйчүүд өөрсдөө бэлгийн дарамтны талаар ойлголт муу, манай улсын хуульд ч энэ талаар зохицуулалт байхгүйг мэргэжлийнхэн хэллээ. Бэлгийн дарамтад орвол тоохгүй өнгөрөх буруу хандлагаасаа салахгүй бол бэлгийн халдлага даамжирсаар байх болно. Тиймээс нийтээрээ энэ талаарх ойлголтоо дээшлүүлэх шаардлагатай байна.