Гоо сайханы олимп гэгддэг 69 дэх удаагийн Дэлхийн миссийн тэмцээн Лондон хотноо болж, 130 мисс өрсөлдөж өндөрлөлөө. Энэ удаагийн Дэлхийн миссийн тэргүүн титмийг Ямайк улсын гоо бүсгүй Toni Ann Singh тэргүүндээ заллаа. Харин гуравдугаар байранд Энэтхэг, хоёрдугаар байранд Франц улсын миссүүд тус тус шалгарлаа. Ямайк улсыг төлөөлж оролцсон Toni Ann Singh нь 23 настай, авьяас төрөлд тэргүүлсэн, саяхан АНУ-д Флорида мужийн их сургуулийг дүүргэсэн, 14 жилийн өмнө АНУ-д цагаачилсан аж.
Харин Монгол улсыг төлөөлж оролцсон гоо бүсгүй М.Цэвэлмаа шилдэг 40-д багтаж, зорилго бүхий гоо сайхан төрөлд шилдэг 10, авьяас төрөлд шилдэг 20, Head To Head шалгаруулалтад багаараа 4, Мультимедиа төрөлд 7 сая лайк авч 3-р байранд орж тэмцээнээ өндөрлөлөө.
2019 оны Дэлхийн миссийн зургуудыг үзнэ үү.