Өст дайснаас өрлөг жанжин нь болж эзнээ алдаршуулсан Зэв жанжин
Гоо сайханы олимп гэгддэг 69 дэх удаагийн Дэлхийн миссийн тэмцээн Лондон хотноо болж, 130 мисс өрсөлдөж өндөрлөлөө. Монгол улсаас 22 настай, эмч мэргэжилтэй М.Цэвэлмаа оролцлоо. Тэрээр зорилго бүхий гоо сайхан төрөлд шилдэг 10, авьяас төрөлд шилдэг 20, Head To Head шалгаруулалтад багаараа 4, Мультимедиа төрөлд 7 сая лайк авч 3-р байранд орсоноор топ 40 миссийн нэгээр шалгарч тэмцээнээ дуусгалаа.
Манай улсын миссүүдээс 2016 онд Дэлхийн миссд оролцож байсан А.Баярцэцэг топ 11-т орсноор Монголын дээд амжилтыг “эзэмшиж” байна.