Улаанбаатар хотын бага ангийн багш нар хувийн амьдралаа марттал долоо хоногт 20 цаг илүү ажиллаж, 50-70 хүүхдэд хичээл зааж байна. Бид тэдний төлөөлөл ХУД-ийн 18-р сургуулийн бага ангийн багш Б.Бямбацэрэнтэй уулзлаа. Түүний ангид 66 хүүхэд суралцдаг. Б.Бямбацэрэн багш зөвхөн хичээл заадаггүй өглөөнөөс оройн 22 цаг хүртэл 66 хүүхэд тус бүрийн дэвтэр засаж, даалгавар шалгаж, хичээлийн хэрэглэгдэхүүн бэлдэж, анги танхимаа цэгцэлж, дээд шатны байгууллагууддаа олон төрлийн тайлан бичиж, судалгаа бөглөхөд цагаа зарцуулдаг. Сүүлийн жилүүдэд бага ангийн багш нарт нэмэгдсэн бас нэг ачаалал нь агуулга муутай сурах бичиг орлох “номыг” өөрсдөө хийдэг болжээ.
Уг нь манай улс Кембридж хөтөлбөр зэрэг олон хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн, хэрэгжүүлдэг…
Гэвч багш нар ийм ачаалалтай, үзүүлэлт Дэлхийд 101-р байр…. ?