Өргөн нэвтрүүлгийн хуулийг гурван жилийн хугацаанд хэлэлцсэний эцэст УИХ-ын нэгдсэн чуулганаар өнөөдөр батлагдлаа. Хуулийн төсөлд өргөн нэвтрүүлэг, олон нийтийн радио, телевизийн болон арилжааны радио, телевизийн үйлчилгээг зэргийг хамруулсан байна.
Өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагааны онцлог зохицуулалт болох хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, эзэмшлийн ил тод байдлыг хангах, үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн зохицуулалт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага болон зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага зэрэг зохицуулалтуудыг тусгажээ.
Тухайлбал, төслийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гадаадын хөрөнгө оруулагч этгээдэд радио, телевизийн газрын сүлжээний болон өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хориглох” гэсэн агуулгатай 7.4.6 дахь заалтыг нэмсэн.
Өргөн нэвтрүүлгийн телевиз, олон сувгийн дамжуулах хэрэглэгч байгуулгуудийн хооронд орлого хураах зарчмаар 15 хувиас доошгүй байх. Олон сувгийн дамжуулах санд жилд 700 гаруй хөргөнө төвлөрүүлдэг байсныг цуцлан, энэ төрлийн хөрөнгийг ахин төвлөрүүлэхээргүй болгон хуульчилсан байна. Хуулийн хэрэгжилт хамрах хүрээнд хөдөө орон нутагт цацагдаг радио, IPTV зэргийг ч хамруулна.
Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан байгуулагдсан ба түүгээр дамжуулан үйлчилгээ эрхэлж байгаа телевиз, арилжааны телевиз, орон нутгийн суваг, радио энэ сангаас үйл ажиллагаа сайжруулах боломжтой. Энэхүү хуулийг баталсан өдрөөс дагаж, мөрдөх юм.