Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
473 жилийн настай Луврын музей, 850 жилийн настай Парисын дарь эхийн сүм, 132 жилийн настай Эйфлийн цамхагаа Франц улсын соёлын сайд хуучин гээд нураачихаагүй байна. Энэ мэт жишээг хэдэн мянгаар нь нэрлэнэ.
Харин 63 жилийн настай соёлын өвд бүртгэсэн Байгалийн түүхийн музейгээ Ё.Баатарбилэг та хуучин гээд нураачихлаа.
Одоо Байгалийн түүхийн музей хаана байна вэ?
Танаас хариултаа авахаар 2019 оны12-р сарын 16-нд очих болно. Энэ үед Байгалийн түүхийн музейн газрын гэрчилгээг яагаад 2019 оны 1-р сарын 22-ны өдрөөр байгааг тайлбарлах баримтаа бэлдсэн байна уу. Газрын хугацааг 15 жилээр сунгасан гэж хариулах бол өмнөх гэрчилгээнүүдээ авчирна уу. Энэ газар хэний нэр дээр байгааг бид хамтдаа үзэх эрхтэй.