Монгол улсын иргэн 40 настай Б.Баттүшиг, 47 настай С.Эрдэнэбаяр нарын 70 кг геройн зөөсөн хэрэгт холбогдох хоёр дахь удаагийн шүүх хурал Германы цагаар өчигдөр болох байсан ч хойшиллоо.
Германы Дрезден хотын шүүхийн байр
Хэргийг сануулбал Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нар нь 2019 оны тавдугаар сарын 3-ны өдөрГерман улсын Дрезденхотод 70 кг геройн тээвэрлэж явсан нь баригдаж, одоог хүртэл тус улсад саатуулагдаж байна. Тэд геройноо 140 ширхэг хэсэг болгон тус бүрийг 500 граммаар савласан байжээ.
Машинаас олдсон 70 кг геройн
Эл үйлдлийг шүүх анхны хурал 2019 оны 11-р сарын 26- нд болсон юм. Б.Баттүшиг эхний шүүх хуралд тайлбар хэлэхдээ “Бид Монголын тагнуулын офицерууд. Европт хар тамхины хэрэгтэй холбоотой ажил хийж байсан” хэмээн ярьсныг Германы хэвлэлүүд мэдээлсэн билээ. Тэдэнд Германы прокуророос есөн жилийн ял төлөвлөсөн юм.