‘’Word media ’’ компаний хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилготой Өрөг.мн сайт өнгөрсөн тав дахь өдөр нээлтээ хийлээ. Тус сайт нь Монгол улсад эздээ ил тод зарласан анхны хэвлэл мэдээллийн байгууллага юм. Нээлтийн үйл ажиллагаа ‘’Их монгол тэнхимд’’ 17:00 цагаас эхлэн сэтгүүл зүйн болон бизнесийн төлөөлөл болсон олон хүндтэй зочид уригдан оролцсон байна.
“Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд ил тод байх нь хараат бус эрүүл сэтгүүл зүй хөгжих гол хүчин зүйл юм. Бид эздээ зарласан нь зөвхөн эхлэл хойшдоо олон улсын сэтгүүл зүйн жишгээр ажиллах болно” хэмээн Өрөг.мн сайтын ерөнхий редактор У.Болортуяа онцоллоо.
Контентоо сонгож үздэг болсон энэ цаг үед сошиал медиа мэдээлэл хүлээн авах гол хэрэгсэл мөн хэдий ч телевизийн видео контент үзэгчдийн хамгийн их итгэлийг хүлээдэг мэдээллийн хэрэгсэл юм. Тиймээс Өрөг.мн контент сайт өөрсдийн контентийг үйлдвэрлэж телевизүүдээр цацах юм.