1. Бидний гол баримталдаг зарчим нэг удаа хийгээд өнгөрөх биш удаан хугацаанд тогтвортой үр дүнтэй хийж хөгжих юм.
2. Манай Pigeon корпораци хайраас хайр төрдөг гэсэн философийг баримтлан ажилладаг.
Бид ажилтнууддаа, хэрэглэгчиддээ хайртай байж, чанартай бүтээгдэхүүн хүргэж, тэдний юу хүсч байгааг хүргэж байж бизнес маань өргөжин тэлнэ.
3. Бид одоогоос 40-өөд жилийн өмнө чанаргүй бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж маш том эрсдэл хүлээж, бизнесийн түүхэндээ том сургамж авч байсан.
Үйлдвэрт байнга чанарын шалгалт явуулах нь чухал. Нэг удаа ч алдаа гаргаж болохгүй.
Тухайн үед бид зах зээлийн чанартай, чанаргүй бүх бүтээгдэхүүнүүдээ татаж авч бүх хэрэгдэгчиддээ сайжруулсан бүтээгдэхүүн буцааж өгч байсан.
4. Аливаа бизнес итгэлцэл, хүний харилцаан дээр тогтдог. Энэ харилцааг Монголчуудтай үүсгэж бүхий л ажлаа итгэлцэл дээр явуулж байна.
5. Манай компани удирдлагын багтаа 15 эмэгтэй удирдах ажилтантай. Цөөхөн сонсогдож байгаа ч Япондоо бол олон эмэгтэй удирдлагатай компанид ордог. Миний хувьд эмэгтэй хүн хүүхэд төрүүлээд өөрийн карьераа орхих нь буруу гэж боддог. Pigeon корпорацийн удирлагууд эмэгтэй ажилтнуудаа дэмжиж ажиллахыг хичээдэг.
6. Би Pigeo nкорпорацид 15 жил борлуулалт хариуцау ажилласны дараагаар Тайланд дахь Pigeon-ы үйлдвэрийн захиралаар ажиллах боломж олдсон нь аливаад тууштай, сэтгэлээсээ ажилласны үр дүн гэж боддог.
7. Бизнесийнхээ өнгөрсөн туршлагыг харахад манай хамгийн том харилцагч компани дампуурсанаар бид нийт орлогынхоо 90 хувийг Японы зах зээлээс олдог байсан ч маш их алдагдал хүлээж байсан кэйс бий.
Үүнээс хойш бид олон улсын зах зээлээ тэлж ажиллаж буцаж сэргэсэн. Одоо нийт орлогынхоо 50 хувийг гадаадын зах зээлээс олж байна.
8. Японы ийм зүйр үг байдаг. Ямар нэг шинэ ажил эхэлж байгаа бол эхний гурван жил чулуун дээр сууж байна гэж бод.
9. Монголд явуулж буй үйл ажиллагаа манай дэлхий даяар байгаа манай бусад компаниудтай харьцуулахад долоохон жилийн дотор хурдацтайгаар 4 дахин өссөн нь маш сайн үзүүлэлт юм.
10. Бизнесээрээ дамжуулж нийгмийн хариуцлага хэрэгжүүлэх нь хамгийн зөв арга зам.
Pigeon корпорацийн хувьд хэрэглэгчид маань ихэвчлэн ээжүүд, хүүхдүүд, залуу гэр бүлүүд байдаг болохоор бид нийгмийн хариуцлагын хүрээнд тэднээс үргэлж судалгаа авч яг тохирох ажлуудыг хийхийр зорьж байна.
Бид сүүлийн 33н жил Японд төрсөн хүүхэд бүрий тоогоор мод тарьж байна. Эмч нар бэлтгэх, сургахад анхаарч байна. Хятад улсад бага сургуулиуд барьсан.