“Бизнес өрөг” нэвтрүүлгийн нэг цуврал буюу 12 дугаарын бичлэгийг АНУ-ын Чикаго, Вашингтон ДС, Сиатли, Лос Анжелес хотуудад хийлээ. АНУ-д Монголын 30 мянга гаруй иргэн сурч, ажиллаж амьдарч, 300 гаруй бизнес эрхлэгчид бизнес эрхэлж байна. Үүнээс Чикаго хотод 10 мянга гаруй буюу хамгийн их Монгол иргэд амьдарч, хамгийн олон төрлөөр бизнес хийдэг юм.
Америк дахь Монгол бизнес эрхлэгчдийн бизнесийг төрлөөр нь ангилбал:
1. Тээвэр зуучлалын бизнес
2. Хумсны салон
3. Рестораны чиглэлийн бизнесүүд дийлэнх хувийг эзэлдэг бөгөөд амьдарч байгаа хотынхоо онцлогт тааруулж бизнесүүд нь төрөлжжээ. Бид харин нэвтрүүлгээрээ салбар салбарын бизнесүүдийн төлөөллийг орууллаа.
Бизнес өрөг –Америкт нэвтрүүлэгт:
1. С.Энхбаяр Чикаго, “Sukh agency” даатгалын компанийн захирал
2. П.Солонго Чикаго, “Rainbow dental” шүдний эмнэлгийн үүсгэн байгуулагч, захирал
3. П.Амгаа Чикаго, “I Codice” программ хангамжийн компанийн захирал
4. С.Баяржаргал Чикаго, “Tegts Law” хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, хуульч
5. Л.Баясгалан Лос Анжелес, “DBN Carrier” олон улсын тээвэр зуучлалын компанийн захирал
6. Б.Мөнхням Вашингтон Д.С, “MCN” Consulting компанийн захирал
7. Г.Османов Washington.D.C, “Imposta” санхүүгийн зөвлөх үйлчилгээний компаний захирал
8. Т.Итгэл Сиатли, “Sora sushi” рестораны үүсгэн байгуулагч захирал
9. Б.Гэрэлчимэг Сиатли, Life coach, English teacher (Монгол руу онлайнаар хичээл заадаг)
10. Г.Цолмон Сиатли, “Granite top” чулууны компанийн захирал
11. Б.НансалмааТатварын компанийн захирал
12. Технологийн компаниудад ажиллаж байгаа Монгол залуусын ярилцлага байв.
330 сая хүн амтай АНУ хэдийгээр Дэлхийн хамгийн томд тооцогддог бизнес эрхлэхэд таатай зах зээл ч олон өрсөлдөөн дунд бизнесээ амжилттай авч явна гэдэг хөдөлмөр шаардсан ажил билээ. Тэдний бизнесээ хэрхэн босгосон сонирхолтой түүхүүдийг 2020.01.01-ээс эхлэн хүлээн авч үзээрэй.