Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дууслаа

НЗД-ын орлогч Т.Даваадалайгаас Туулын хурдны замтай холбоотой зарим асуудлыг тодрууллаа.
Тэрбээр “Туулын хурдны зам усны нөөцөд ямар ч нөлөөгүй. Бургас маш хурдан, голын эрэг дагаж ургадаг. Туул голын зарим газраа долоон метр хүртэл өндөр шавар тогтсон. Цэвэрлэхгүй байснаас болоод лаг шавар үүсч, хальж байсан. Лаг дээр зэрлэг маш хурдан ургадаг.
Монгол Улсад ой зүйн бодлого алдагдсан. Намайг хүүхэд байхад хөгширсөн модыг тайрч цэвэрлэж, ойг залуу чийгтэй байлгадаг байсан. Хөгширсөн, чийгээ алдсан ой амархан шатдаг. Туулын трасс дээр давхцаж байгаа 1.9 га бургасыг авахад, буцаад хурдан ургана. Туулын бургасны насжилт өндөр, одоо өтөх хэмжээнд ирчихсэн байгаа” хэмээв.






