
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай шатахууны үнийн асуудалтай холбоотой өглөө.
Тэрбээр “Сар бүрийн 25-нд ОХУ-аас үнийн санал ирдэг. Уг үнийн санал ирсний дараа Үнийн зөвлөл хуралдана.Олон улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор үнэд тодорхой хэмжээний өөрчлөлт орох нь зайлшгүй болчихоод байгаа. Бодит байдал дээр дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ 60–70 хувь өссөн байна. Үнийн өөрчлөлт, зөрүү их байгаа тул үнийг бага хэмжээгээр нэмэх нь зүйтэй гэсэн саналыг ААН-үүд гаргаж байна. ААН-үүд АИ92-оос бусад шатахуун, дизелийн үнэ дунджаар 1000 төгрөгөөр нэмэх саналаа ирүүлсэн.
Шатахууны нөөцийн хувьд АИ-92 шатахуун 41 хоногийн, дизель түлш 21 хоногийн нөөцтэй байна. Тасалдал, хомсдолд санаа зовох зүйлгүй” гэв.






