
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл 10:00 цагаас хуралдах товтой байна. АН-ын гишүүд Н.Учралыг УИХ-ын даргын суудлаас буутал чуулганы хуралдаандаа оролцохгүй гэдэг байр суурьтай байгаа. Өнгөрсөн долоо хоногт ирц бүрдээгүйн улмаас чуулган тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан. Энэ долоо хоногт ямартай ч хуралдахаар болж, хэлэлцэх асуудлын дарааллыг parliament.mn сайтад байршуулжээ. Өнөөдрийн бүлэг, зөвлөлийн хурал дээр намууд нэгдсэн байр сууринд ямартай ч хүрч, хоорондоо уулзалдах биз ээ.
Мөн өнөөдөр дараах таван ажлын хэсгийн хуралдаан болох товтой байна.
|
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН |
||||
|
1 |
УИХ-ын даргын 2026 оны 22 дугаар захирамжаар байгуулагдсан |
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
09.00 |
“Их засаг” |
|
2 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
12.00 |
УИХ-ын Тамгын газрын 1 дүгээр байр |
|
3 |
УИХ-ын даргын 2026 оны 29 дүгээр захирамжаар байгуулагдсан |
Татварын эрх зүйн орчинг боловсронгуй болгох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
4 |
УИХ-ын даргын 2026 оны 03 дугаар захирамжаар байгуулагдсан |
“Чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын 2025 оны 124 дүгээр тогтоолын биелэлтийг эрчимжүүлэх хүрээнд тогтоолд заасан арга хэмжээний хэрэгжилтийг хангах чиглэлээр хууль тогтоомжийн уялдаа холбоо, зөрчилтэй эрх зүйн зохицуулалтыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Үндсэн хууль” |
|
5 |
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо |
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
15.00 |
“Их засаг” |






