
Үндэсний үйлдвэрлэл, Боловсролын салбарын урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүллээ.
Энэхүү хамтын ажиллагаа нь дараах стратегийн чиглэлүүдэд төвлөрнө. Үүнд:
Дотоодын зах зээлд шинжлэх ухаанд суурилсан шийдэл, инновацыг нэвтрүүлэх
Экспортын зах зээлийн шаардлагатай, олон улсын стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн процессыг хамтран хөгжүүлэх
Судалгаа, инновац, сургалт, хүний нөөцийн хөгжил, дижитал шилжилт болон тогтвортой хөгжлийн чиглэлээр урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг бий болгох
Оюутан, судлаачид, үйлдвэрлэлийн мэргэжилтнүүдийн уялдаа холбоог бэхжүүлж, мэдлэг, туршлага солилцоог идэвхжүүлэн, хамтын оролцоонд суурилсан хөгжлийн орчин бүрдүүлэх
Ийнхүү талуудын хамтын ажиллагаа нь шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн уялдаа холбоог гүнзгийрүүлж, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, инновацын экосистемийг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах чухал алхам болж байна.













