
4 жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирж буй БНСУ-ын BTS хөвгүүдийн хамтлагийн Сөүл хотын төв талбайд хийх үнэгүй тоглолт болоход хэдхэн цаг үлдээд байна.
Үүнтэй холбоотойгоор Гвангхвамун талбай дээр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон мянган фенүүд нь өглөөнөөс авхуулаад цуглаж эхэлсэн байна.
BTS хамтлагийн гишүүд бүгд цэргийн хугацаат албаа хааж, 4 жилийн дараа анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзан дээр гарахыг фенүүд нь тэсэн ядан хүлээж байгаа билээ.

BTS хамтлагийн Австралиас ирсэн фен Дамарис Гиралдо, “Энэ удаагийн comeback нь бидний хувьд хамтдаа байх гэсэн утгатай. BTS хамтлаг, хамтлагийн фенүүд болох ARMY нарын хувьд шинэ эрин үе ирж байгааг илтгэж буй эргэн ирэлт юм.”
Тоглолт болох газраас холгүй таарсан фен болох Ким Дохи BTS хамтлагийн уран бүтээлчдээр бахархаж буйгаа илэрхийлжээ.
Албаны хүмүүс Гванхвамун талбайд болох BTS хамтлагийн тоглолт БНСУ-ын соёлын нөлөөллийг олон улсад нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа аж.
Түүнчлэн тоглолтыг зохион байгуулагчид иргэдийн дунд шахцалдаан үүсэхээс сэргийлэх аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг аваад байгаа аж.
Зохион байгуулагчид тасалбар авсан 20 мянган фенүүдээс гадна тоглолт болох талбайн ойролцоо 240 мянга орчим хүн цугларна гэж тооцоолоод байгаа ба үүнтэй холбоотойгоор Гвангхвамун талбайн ойролцоох авто замууд, метроны буудлууд хаалттай байх аж.
Мэдээллийн албан ёсны эх сурвалж: AP News






