
Дайны улмаас хөл хөдөлгөөн шингэрээд байсан Ираны нийслэл Тегеран хотын гудамж талбайд Персийн Шинэ жил буюу Наурызын баяр тохиох гэж буйтай холбоотойгоор хүмүүсийн болон автомашинуудын хөл хөдөлгөөн нэмэгджээ.
Өнгөрсөн сарын 28-наас хойш Израил улс Ираны нийслэл Тегеран хотыг тасралтгүй бөмбөгдөж байгаа ба хотын оршин суугчид аюулгүй байдлын үүднээс гэрээсээ гарахаас аль болох зайлсхийж байгаа юм.
Наурызын баяр болох дөхсөнтэй холбоотойгоор иргэд баярын ширээн дээрээ тавих цэцэг, амуу тариа, алтан загас зэргийн эрэлд гарч, Тегеран хотын худалдааны төв, захууд хөдөлгөөнд оржээ.
Хотын удирдлагууд автомашины болон явган хүний зам дагуу Ираны экс болон одоогийн Дээд удирдагчдын хөрөг зураг бүхий самбаруудыг байршуулжээ.
АНУ, Израилын гэнэт эхлүүлсэн дайнд Ираны Дээд удирдагч Али Хаменеи болон Ираны зэвсэгт хүчний хэд хэдэн командлагчид амь үрэгдээд байгаа билээ.
Али Хаменеин хүү Можтаба аавынхаа оронд Ираны Дээд удирдагчийн албан тушаалд томилогдсон ч одоог хүртэл олон нийтийн өмнө гараагүй байна.
АНУ, Израилын цохилтуудын улмаас Иранд 1300 гаруй хүн амь үрэгдээд байна.
Албан ёсны эх сурвалж: AP News






