
Neguun.mn сайт Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүч, шилжилт хөдөлгөөн зохицуулалтын газрын дарга А.Сэрээтэр, Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Эрдэнэбулган нарыг өрөөндөө архидан согтуурч байгаа талаар мэдээлсэн.
Тус бичлэгт өрөөндөө архидан согтуурахаас гадна өрөөндөө бие засаж, эрүүгийн хэрэг үүсгэнэ шүү гэж сэтгүүлчдийг сүрдүүлж байв.
Тэгвэл ажлын байрандаа архидан согтуурч, зүй бус үйлдэл гаргасан Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүч, шилжилт хөдөлгөөн зохицуулалтын газрын дарга А.Сэрээтэр, Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Эрдэнэбулган нарыг ажлаас нь чөлөөлжээ.
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан 2026.03.19-ний өдөр тушаал гаргаж, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн байна.
Мөн цагдаагийн байгууллага дээрх дарга нарт зөрчлийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа аж.






