
Цахим орчинд нэгэн эмэгтэй өөрийнхөө хүүхдийг зодуулсан талаар ийнхүү нийтэлжээ. Тэрбээр:
“Өнөөдөр буюу 3-р сарын 19-ны өдөр 16:00-18:00 цагийн хооронд миний 5 настай охин 8 аас 10 насны 6 хүүхдэд зодуулж, өмдөө бандааштайгаа хамт шувтлуулж бичлэг хийлгүүлж, хацраа хорстол алгадуулж, толгойгоороо удаа дараа хана мөргүүлж, өөрийнхөө гараар тоглоомон бамбаруушаа жорлон руу хийж баас шээс болгож, алгадуулаад улайсан хацрыг нь хүйтэн усаар шавшиж улайсанг нь мэдэгдэхгүй болгоно гэж хүйтэн усаар бүх хувцасаа шалба норгуулж бүтэн хоёр цаг Хан-уул дүүргийн 11-р хороо Seventsar худалдааны төвийн 5-р давхарын нойлд тамлуулжээ.
Уг жигшүүрт үйлдлийг тус хотхонд оршин суудаг 8-10 насны 6 хүүхэд үйлдсэн байна.
Өчигдөр миний охиныг дэлгүүрийн гадна талаас дуудаад байсан. Охин та нар тоглоё гэчихээд намайг дээрэлхдэг тоглохгүй гэж хэлсэн би тэрийг сонсоод зогсож байсан.
Өнөөдөр тэгэхгүй гээд шалсаар байгаад аваад явсан.
Тоглож байгаад ирэхдээ ээжээ Амирлангоо нойлд оруулаад тосгууранд ус тосоод дээрээс нь шүлсээ хаяад нойлд байсан цэцэгний мөчир тасдаад тэрүүгээрээ шүлстэй усаа хутгаж байгаад миний нүүрэнд маск түрхэж байгаа юм шиг маш удаа түрхсэн гэж хэлсэн. Би олж загнана гэж бодсон орой болсон учраас тарсан.
Дахиж ор тас хамт тоглож болохгүй гэж охиндоо бараг уцаарлаж төвөгшөөтөл нь хэлсэн уг нь. Тэр үйл явдал нь өчигдөр буюу 3 сарын 18-нд.
Өнөөдөр би охинтойгоо 14:00 үед ажил дээрээ очсон.
Охиныг ирэхвүү гүү юу тоглох уу гээд өөр хүүхдээр дуудуулаад ээж би жаахан тоглоё гээд гуйгаад байхаар нь зөвшөөрдөг нь миний буруу боллоо.
Зүв зүгээр тоглож байгаад 5 давхарт гараад нойл руу түлхэж оруулаад Мишээл гэж хүүхэд би эхлэнэ шүү гэж хэлээд гэдэс рүү нь өшиглөсөн байгаа юм. Дараа нь зүүн хацрыг нь улайстал алгадаад улайсанг чинь мэдэгдэхгүй болгоно гээд хүйтэн ус нүүр рүү цацаж хамаг хувцасыг нь норгосон байгаа юм.
Тэгээд үсдэж байгаад толгойгоор нь хана мөргүүлээд чамайг зодсоор байгаад гар ядарчихлаа гаранд массаж хий гэсэн байгаа юм. 2 охин нь.
Охин гаранд нь массаж хийгээд өгтөл олигтойхон хий л дээ гэсэн байна.
Тэгээд барьж авсан бамбаруушыг нь чи энийг жорлон хий гээд охиноор өөрөөр нь жорлонд хийлгүүлсэн байна.
Баас шээс болсон шал норсон бамбаруушыг цагдаад үзүүлсэн.
Бамбаруушыг чинь жорлонд хийлгэцэн яахав чамд 50 саяыг өгье за за яахав 100 саяыг өгье за гэсэн байна.
Дараа нь арагшаа хараад зогсож бай гэж хана руу харуулж зогсоож байгаад өмдийг нь бандааштай нь хамт шувтлаад пүүх баас ханхлаад байна шдээ гэснээ утас гаргаж ирээд өмдөө шувтлуулсан байхыг нь бичлэг хийсэн байна.
Мөн охинтой чацуу эрэгтэй хүүхэд тэнд байсан ба та хоёр зодолд гэж тушаал өгч зодолдуулсан байна.
Охин 18:00 үед бүх хувцас нь шал нойтон уйлж орж ирсэн.
За яахав өнөөдөр ингээд дуусгая маргааш дуудаж зодно шүү ээжийгээ асуувал тоглож байгаад ингэцийн гэж хэлээрэй гэж хэлж явуулсан байна” гэв.







