Хонь, тэмээний ноос, ноолуур угаах үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлжээ

Дундговь аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд “Монгол цэргийн өдөр”, “Зэвсэгт хүчний 105 жил”-ийн ойн хүрээнд үйл ажиллагаа зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн хүрээнд аймгийн Засаг даргын нэрэмжит марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн болон спортын таван төрөлт тэмцээн, аймгийн Төв номын сантай хамтран илтгэлийн уралдаан, Сайнцагаан сумын Засаг даргын ивээл дор “Эх орны төлөө” цэрэгжилтийн спорт, нормативын аварга шалгаруулах тэмцээн зэрэг цогц үйл ажиллагааг зохион байгуулсан.

Спортын 5 төрөлт тэмцээний нийлбэр дүнгээр аймгийн Онцгой байдлын газар тэргүүн байранд, Зэвсэгт хүчний 278 дугаар тусгай салбар дэд байранд, Цагдаагийн газар гуравдугаар байранд тус тус шалгарсан байна.
“Оны аварга офицер” тэмцээнд дэслэгч А.Балжинням (Зэвсэгт хүчний 278 дугаар тусгай салбар) нэгдүгээр байранд, дэслэгч А.Гантулга дэд байранд, дэслэгч Э.Жүгдэрдэмид гуравдугаар байранд шалгарав.
“Аварга тасаг” тэмцээнд Зэвсэгт хүчний 278 дугаар тусгай салбарын дэслэгч А.Гантулга захирагчтай тасаг тэргүүлж, дэд байранд Онцгой байдлын газрын ахмад Ч.Нацагдорж захирагчтай тасаг, гуравдугаар байранд Цагдаагийн газрын дэслэгч А.Дэчинцог захирагчтай тасаг шалгарсан бол “Аварга бүлэг” тэмцээний тэргүүн байранд Зэвсэгт хүчний 278 дугаар тусгай салбарын дэслэгч Б.Хишигбаяр захирагчтай бүлэг, дэд байранд Онцгой байдлын газрын хошууч Б.Сайнзаяа захирагчтай бүлэг, гуравдугаар байранд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэслэгч Отгонзул захирагчтай бүлгүүд шалгарлаа.


Мөн аймгийн Засаг даргын нэрэмжит марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээний нийлбэр дүнгээр Зэвсэгт хүчний 278 дугаар тусгай салбар тэргүүн байранд шалгарч, шилжин явах цомын эзэд болов.
Сайнцагаан сумын Засаг даргын ивээл дор “Эх орны төлөө” цэрэгжилтийн спорт, нормативын аварга шалгаруулах тэмцээнд:
Тэргүүн байр: Хүмүүнлэг сургуулийн Б.Өлзийхишиг ахлагчтай Мөнгөн дуулга 1-р тасаг
Дэд байр: Говийн ирээдүй сургуулийн Л.Энхсайхан ахлагчтай Сүлд 1-р тасаг
Гутгаар байр: Хүмүүнлэг сургуулийн Г.Сайханбилэг ахлагчтай Мөнгөн дуулга 2-р тасаг
Төв номын сантай хамтран зохион байгуулсан “Эх орны тухай бодол” илтгэлийн уралдаанд:
Тэргүүн байр: Б.Амгаланбат (Эрдмийн далай сургууль, 12в анги)
Дэд байр: С.Амина (Мандал сургууль, 11а анги)
Гутгаар байр: Э.Баярцэцэг (Хүмүүнлэг сургууль, 11б анги)
Тусгай байр: О.Түмэндэлгэр (Политехник коллежийн оюутан) нар шалгарлаа.
Түүнчлэн хурлын үеэр албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж цол, цолны зэрэг нэмэгдсэн болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, салбарын яам, агентлагийн шагналаар шагнагдсан алба хаагчдад шагналыг гардууллаа.
Ийнхүү “Монгол цэргийн өдөр”, “Зэвсэгт хүчний 105 жил”-ийн ойн хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагааны төгсгөлд аймгийн төв талбайд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нэгдсэн жагсаал, оройн тооллого болж, аймгийн Засаг даргад илтгэл өргөн, ойн баярын үйл ажиллагаа өндөрлөв.






