
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёр сайдын томилгоог танилцуулж, Ерөнхий сайд захирамжлах байсан. Гэвч ирц хүрэхгүй байна. Тодруулбал, АН-ынхан УИХ-ын дарга Н.Учралыг МАН-ын даргын албан тушаалаа өгтөл чуулганы хуралдаанд оролцохгүй гээд байгаа юм.
Уг асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал:
М.Энхболд намын дарга УИХ-ын гишүүн байсан. Тийм учраас хэн нэгэн дээр давхар стандарт хэрэгждэг юм гэж байж болохгүй л дээ. Хэрэв тийм асуудал байгаа бол эрх зүйн орчноо бүрдүүлэх талаа ярих ёстой.
Бидэнд цэцийн гурав, дөрвөн дүгнэлт. Австри, Монголын нийгмийн даатгалын харилцан гэрээ соёрхон батлах тухай асуудлууд байгаа. Тийм учраас өнөөдрийн чуулганаар энэ асуудлуудыг хэлэлцэх бололцоотой гэж үзэж байна. Танхимд 50 гаруй гишүүн байна.






