Ираны зэвсэгт хүчний томоохон албан тушаалтнууд Израилын цохилтод өртөж амиа алджээ

Өчигдөр Хууль зүйн сайд Б.Энхбаяр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралд үг хэлэхдээ “16 настай охины хэргийн сэвэлтийг гадаад улсуудаас хийгээд байсан. Зохион байгуулалттай, өөр зорилготой үйлдлүүд ч энд хавсарч явагдаад байна” хэмээн хэлсэн.
Үүнд хохирогч 16 настай Ш-ийн ээж Г.Отгонтуяа “Хууль зүйн сайд нь хүртэл ийм зүйл ярихаар аргагүй л ар томтой залуус юм. Охины минь хэргийг маш олон иргэд, үнэн зөв шийдэгдээсэй гэж, хөдөө орон нутаггүй дэмжиж үзэл бодлоо илэрхийлсэн. Юу гадаад вэ? Насанд хүрээгүй, Монгол хүүхэд дахин битгий эндээсэй гэж бодож санаа тавьдаггүй юмаа гэхэд, Улс төртэйгөө битгий хутгаасай” хэмээжээ.







