
Шадар сайд Х.Ганхуяг Шинэ хоршоо хөдөлгөөн болон “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр:
Одоогоор Шинэ хоршоо хөдөлгөөний хувьд хүндэрсэн зээл байхгүй бөгөөд арилжааны банкуудаар зээлүүд хэвийн олгогдож байна. Ингэхдээ үржлийн мал худалдаж авах, тэжээлийн ургамал худалдаж авах, түүхий эдийн агуулах зоорь барих зэрэг үндсэн шаардлагуудад нийцүүлж нийтдээ 894 тэрбумын зээл олгогдсоноос 10578 малчин, ААН хамрагдсанаас 119 тэрбум нь эргэн төлөгдсөн.
Хоршооноос зээл авсан иргэдээс зээлийн эргэн төлөлтийн байдлаар санал асуулга явуулсан. Уг зээлийг түр хугацаанд зогсоож, дахин шинээр зээл олгохгүй.
Нэг аймагт 3-4 лаборатори ижил төрлийн шинжилгээ хийдэг бөгөөд аль нь ямар шинжилгээ хийх вэ гэдэг ялгамж байхгүй. Байр байшингийн зардлаас авхуулаад урсгал зардал зэрэг үргүй зардлууд маш их гарч байна. Иймээс эдгээрийг цэгцлэх шаардлагатай. Хүнсний аюулгүй байдалтай холбоотойгоор гаалийн болон үндэсний төв лаборатори бий. Гаалийн лаборатори жишээ нь орцыг нь шинжилдэг.
Гэтэл олон улсын лабораторид 370 гаруй төрлийн шинжилгээ авч байхад манайд 50 гаруйг нь шинжилдэг байх жишээтэй. Лабораторитой холбоотойгоор түүхий эд болон үнэт металлын лабораторийн дүгнэлт үнэд нөлөөлдөг болох нь тогтоогдсон. Нүүрсний чанарт хийгдсэн шинжилгээний хариунаас хамаарч нүүрсний үнэ тогтоогддог байх жишээтэй.
Тухайлбал, нэг гулдмай алт дээр гэхэд шинжилгээний сорьцын зөрүү гарч байна. Өөр улс орнуудад өгсөн сорьцын шинжилгээ болон дотоодын сорьцын шинжилгээгээр нэг гулдмай алтнаас 190 гр-ын зөрүү гарсан нь тогтоогдсон. Ингэхээр бид чинь өөрсдөө гадагшаа алтаа экспортоор гаргадаг, эргээд валютын нөөцөд орлого нь төвлөрдөг. Тиймээс ингэж зөрүү гарч байгаа асуудалд лабораториудыг цэгцлэх, нэг стандарттай болгох шаардлага бий.
- Ингэхээр Засгийн газрын тогтоолын төслийг оруулна. Хүнс, орчны аюулгүй байдлын лабораторийг бий болгож, шатлах.
- Лабораторийн бодлогын зөвлөл гэж байгуулаад ямар лаборатори нь юугаа хийх вэ гэдгийг шийдвэрлэдэг байх.
- Төрийн өмчийн нэгдсэн мэдээллийн санг мөн байгуулж, эргээд асуудлыг хөөж илрүүлэх боломжтой болно.
Нэгдсэн стандарттай болгосноор төсвийн хувьд болоод иргэдийн аюулгүй байдлыг хангахад ч чухал нөлөөтэй” гэв.






